Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 18
01Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Урилгын агуулга: таны оруулсан нэр, огноо, газар, урилгын үг, зураг, дуу, дуу хоолой, YouTube холбоос, хөтөлбөр, бэлгийн дансны мэдээлэл.
- Зочдын мэдээлэл: таны оруулсан зочдын нэр, утасны дугаар. Мөн зочдын өгсөн хариу, ерөөл, цомогт оруулсан зураг, сануулга авахаар үлдээсэн утасны дугаар.
- Захиалгын мэдээлэл: хэвлэл, ном захиалахад бичсэн нэр, утас, хүргэлтийн хаяг.
- Төлбөр: төлбөрийн нэхэмжлэх, төлөгдсөн эсэх. Таны картын болон банкны дансны мэдээллийг бид хүлээн авдаггүй, хадгалдаггүй. Төлбөрийг QPay болон таны банк шууд гүйцэтгэнэ.
- Техникийн мэдээлэл: аюулгүй байдал, хэт ачааллаас хамгаалах зорилгоор IP хаяг түр хугацаагаар ашиглагдана.
- Таны төхөөрөмж дээр: урилгаа үргэлжлүүлэн засах, удирдахын тулд таны урилгын түр мэдээлэл болон удирдах код таны браузерт (localStorage) хадгалагдана. Бид зар сурталчилгааны cookie ашигладаггүй.
02Мэдээллийг юунд ашигладаг вэ
- урилга, ил захидал үүсгэж харуулах, файл гаргах;
- зочдын хариу, ерөөл, зургийг урилгын эзэнд хүргэх;
- сануулга илгээх (асаасан тохиолдолд);
- төлбөр баталгаажуулах, захиалга хүргэх;
- үйлчилгээг хамгаалах, алдаа засах.
Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй.
03Хэн харах боломжтой вэ
- Урилгын линк авсан хүмүүс урилгын агуулга, ерөөлийн хана, цомгийг харна. Зочдын жагсаалт, утасны дугаар, хариуны дэлгэрэнгүйг зөвхөн удирдах линк эзэмшигч харна.
- Гуравдагч үйлчилгээ үзүүлэгчид: зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр:
- QPay — төлбөр гүйцэтгэх,
- хостинг үйлчилгээ — өгөгдөл хадгалах,
- SMS үйлчилгээ — сануулга илгээх (асаасан тохиолдолд),
- AI үйлчилгээ — «AI-аар бичүүлэх» товч дарахад таны бичсэн хүсэлт болон баярын төрөл, нэр дамжина. Зураг, утасны дугаар дамжихгүй.
- Хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын шаардлагаар.
04Хадгалалт, хамгаалалт
Мэдээллийг https шифрлэлттэй холболтоор дамжуулж, хандах эрх хязгаарлагдсан сервер дээр хадгална. Төлөгдөөгүй урилга 30 хоногт, ямар ч урилгад ашиглагдаагүй файл 3 хоногт автоматаар устна. Төлөгдсөн урилгын хадгалах хугацааг Үйлчилгээний нөхцөл-ийн 7-р хэсэгт заасан.
05Таны эрх
Та өөрийн болон урилгадаа оруулсан мэдээллийг харах, засах, урилгаа бүхэлд нь устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Зочин өөрийн үлдээсэн хариу, ерөөл, зургийг устгуулахыг урилгын эзнээр дамжуулан эсвэл бидэнд шууд хүсэх боломжтой. Хүсэлтээ доорх холбоо барих хаягаар илгээнэ үү. Бид 14 хоногийн дотор хариу өгнө.
06Хүүхдийн мэдээлэл
Үсний найр, нэр хайрлах ёслол зэрэг урилгад хүүхдийн нэр, зураг орж болно. Ийм мэдээллийг зөвхөн эцэг эх эсвэл асран хамгаалагч нь оруулах ёстой бөгөөд урилгын линкийг итгэлтэй хүмүүстээ л илгээхийг зөвлөж байна.
07Өөрчлөлт
Энэхүү бодлогыг шинэчлэх үед шинэчилсэн огноог дээд хэсэгт тэмдэглэнэ.
Утас: —
И-мэйл: —